Владимир Высоцкийн найз нарын дурсамжаар тэрээр 200 км\цаг хүртэл хурдлах дуртай байсан бөгөөд нилээд хэдэн удаа машинаа онхолдуулсан байна.
Анх Володя Высоцкий 1967 онд саарал өнгийн “Волга ГАЗ-21”машин худалдан авсан боловч тун удалгүй “техникийн шалтгаан”-аар жагсаалаас гарчээ.
1971 онд 16-55 МКЛ хувийн дугаартай ЗХУ-даа цөөхөн “ВАЗ-2102” маркийн машинаа “эвдэртэл нь түр ”унаж байжээ.
Марина Влади түүнд Парисаас “Renault 16 ” маркийн машин авчирч өгсөн юм.
Хачирхалтай нь унасан өдрөө мөргөлдчихжээ.Түүнд сайн найз олон хойно дор нь засаад өгжээ. Тэр ч бүү хэл алдарт дуучинд ЗЦГ –ийнхан ч найрсаг хандаж Парисын дугаартай машиныг зөвхөн Москва хот дотор 100 км хүртэл зорчих үнэмлэхүй давуу эрх олгосон байдаг.
Яг энэ дугаартай төмөр хүлгээрээ 1973 онд Высоцкий, Марина Влади нар Москвагаас Франц хүртэл чөлөөтэй аялсан түүх бий.\Социализмын үед шүү дээ\
Жилийн дараа Высоцкий Германаас тоглолт хийгээд ирэхдээ хул, саарал өнгийн хоёр” BMW” оруулж иржээ.
Гэтэл хул өнгийн машин нь “буруу зам”-ын эд болохыг замын цагдаагийн танилаасаа мэдэн нэг дугаараа ээлжлэн сольж зүүдэг байсан сонирхолтой баримт байх юм.
“Олон хавар нэгэндээ” гэгчээр Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан “хул хонгор”-оо Герман луу нутаг буцаан сааралыг нь Парист “аргалжээ”.
1976 онд Марина дахин эр нөхрөө “эрхлүүлж” цоо шинэ загварын 4 хаалгатай мөнгөлөг хөх өнгөтэй “Мерседес” \модель 450SEL 6.9 тавцантай W 116 \
машиныг гоёмсог чамин хийцийн 10 машинаас сонгосон нь тухай үедээ ЗХУ-даа анхдагч нь болжээ.
Энэ машин нь түүний Москвад албан ёсоор бүртгэгдсэн улсын дугаартай гадаад маркийн анхны хүлэг гэдэг.
Шинэхэн загварын энэ машиныг ЗХУКН-ы “генсек” Леонид Брежнев хүлэглэж байсан бол сарын дараа Сергей Михалков нэгийг олоод авчээ.
1979 онд Владимир мөн Германаас буцаж ирэхдээ хоёр хүний суудалтай спорт загварын шаргал хүрэндүү “Мерседес-350”-тай ирэхдээ Москвагийн олимпийн авто замын бүтээн байгуулалт ид явагдаж байсан тул «хөлөөр” нь нийслэлд хүргэж чадаагүй өөрөө онгоцоор нисэж ирсэн гэдэг.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 1 )
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худ****дан аваарай. Дэлгэрэнгүй 88226272