Монголын залуучуудын холбооноос өдгөө арван зургаа дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадам өнөөдөр нээлтээ хийлээ. “Улаанбаатар” чуулгын байранд болж буй энэ удаагийн наадамд нийслэлээс 35 яруу найрагч хоёрдугаар шатанд тунаж үлджээ. Үүн дээр хөдөө орон нутгаас шалгарсан 10 гаруй яруу найрагч нэмэгдэн оролцож байгаа юм.
Дашрамд сонирхуулахад, тус наадам нь 35 хүртэлх насныхны дунд зохиогддог бөгөөд оролцогчид дан хайр дурлал, утга уянгийн сэдэвтэй шүлгээр өрсөлддөг билээ. “Цагаан Уул” яруу найргийн наадмын шилдгүүд өнөөдөр тодрох юм.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )