Монголын залуучуудын холбоноос нийгмийн салбар бүрт амжилттай ажиллаж байгаа лидерүүдийн нууцаасаа хуваалцах цуврал лекцийг үнэ төлбөргүй хүргэж байгаа. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 1-ээс эхэлсэн цуврал лекцээр дамжуулан олон улсын харилцаа судлалын профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин, дипломатч Д.Баярхүү “Арабын хувьсгал”, “Гараг” студийн захирал Г.Бадамсамбуу “Монгол угсаатан, иргэншил”, Оюун ухааны акедемийн захирал Х.Хатанбаатар “Оюуны чадамж, бүтээлч сэтгэлгээ”, Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг “Сэтгэл зүйн фитнесс”, JCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгч Ц.Баатарбилэг “Залуучуудын оролцоо, нийгмийн хөгжил” зэрэг сэдвээр залуучуудтай нээлттэй ярилцлага өрнүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр буюу МЗХ-ын ерөнхийлөгч А.Мөнхбат “Аваръя, Оролцъё” сэдвээр лекц уншиж, нээлттэй ярилцлага өрнүүлэхээр болжээ.
МЗХ-ны Залуучуудын нээлттэй танхимд 17:00 цагаас болох уг лекцийг сонирхсон хэн бүхэн хүрэлцэн ирж, өөрт хэрэгтэй мэдлэг мэдээлэлийг олж авах боломжтой юм.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )