Ховд аймаг дахь ШШГЕГ-ын харьяа хорих 457 дугаар ангиас гурван хүмүүжигч оргож нэгийг нь баривчилсан. Тодруулбал гуравдугаар сарын 18-ны өдөр оргосон хоригдлуудын нэг нь өнгөрсөн долоо хоногийн даваа гаригийн 20.30 цагт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Шурагийн гүүрний орчмоос баригдсан юм. Тэрбээр нөгөө хоёрыгоо ууланд гарсан байж магадгүй хэмээн мэдүүлсэн билээ. Тэднийг Ховд аймгийн цагдаагийн алба хаагчийн амь насыг бүрэлгэсэн байж болзошгүй хэмээн үзэж байсан ч хоригдлууд "Бид цагдаагийн алба хаагчийн амь насыг бүрэлгээгүй. Тэр хэрэгт ямар ч хологдоо байхгүй" хэмээсээр хорих ангидаа буцаж очжээ. Гэмт хэрэгтэнд гишгэх газар үгүй гэж.

Сэтгэгдэл ( 3 )
?
Тэр хэрэгт ямар ч хологдоо байхгүй