Дуучин Б.Батболд архи амсахгүй гээд ад үзэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 08

“Би Монгол эр хүн” дуугаараа эрчүүдийн цөсийг хөөргөж, ёстой л найр алгасахгүй хэсч яваа дуучин Б.Батболд архи дарсыг үнэхээр жигшсэн бололтой. ТЗДБЧ-д ороод удаагүй байхдаа л нэр алдарт хүрсэн залуу дуучин биеэ тоож, бор дарсанд толгойгоо мэдүүлснээр амьдралаа үрэх шахсан гашуун түүх бий. Өөрийн гэсэн орон байртай болж, эхнэр хүүхэддээ санаа зовохоо больсон тэрбээр гавьяат жүжигчин, дуучин У.Далантайтай нөхөрлөж, хэсэгтээ л шоудсан гэдэг. Бүр хөдөө орон нутагт явахдаа хүртэл халамцуу байдалтай жолоо барьснаас болоод осолд орж, үхэл амьдралын дэнсэн дээр хэвтэж байсан тухайгаа ч тэрбээр хэн нэгнээс нуудаггүй юм билээ.

Ямар сайндаа л, У.Далантай дуучны эхнэр аргаа баран үглэж “Та хоёр нэг л өдөр бор дарсны хор уршгийг ойлгоно доо” хэмээсэн гэхэв. Харин багагүй хугацаанд хэвтрийн дэглэм сахиж байж хөл дээрээ боссон дуучин залуу өдгөө бор дарс хүртэх нь бүү хэл, машинаа барихаас ч айдаг аж. Тиймдээ ч нэгэн найран дээр уригдаж, хэдэн дуу дуулчихаад гарах үедээ “Идээний дээж” гэж өгсөн архийг нь амсаагүй гээд ад үзэгджээ. Зарим залуус үүнийг нь бүр тавлах янзтай “Чи жинхэнэ Монгол эр хүн юм бол яг одоо уучих” гэж шахсан ч мань эр чихээ дараад зугтаж.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(180.149.95.26) 2025 оны 03 сарын 13

nadad bas tiim shahaa tohioldoj bsan..

1  |  0
zochin(180.149.95.26) 2025 оны 03 сарын 13

uuhgui bgaa negiigee dandaa tegdeg umaa mongolchuud mini.bolih heregtei.......

1  |  0
эр хүн(202.70.47.162) 2025 оны 03 сарын 13

сайн байна жинхэнэ эр хүн

1  |  0
Top