Загварын ертөнцөд туршлага сайтай, фото моделийн чиглэлээр ч ажиллах чадвартай загвар өмсөгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог топ модель О.Пүрэвдулам өдгөө ёстой л олны анхаарлын төвд байгаа. Кино, клип, реклам сурталчилгаанд тоглож гаршсан модель бүсгүйд хамтлаг байгуулж дуулах л дутсан юм байх даа гэмээр рок попын ертөнцөд ч хүч сорьж явна. Тиймээс тачаангуй төрхтэй, наалинхайтай ааштай загварын хэдэн охидоор өөрийгөө хүрээлүүлэн “Catwalk” нэртэй хамтлаг байгуулсан гэдэг.
Үнэндээ туяхан биетэй царайлаг бүсгүйн хоолой нэлээд эршүүд талдаа юм билээ. Ямартаа л, өндөр үнээр тоглосон “Керасис” шампунийнхаа сурталчилгаанд эв хав муутайхан ярьж буй түүнийг хараад залуус эгээтэй л ухаан алдаж унаагүй аж. Харин энэ бүхнийг сонсч мэдэрсэн топ модель О.Пүрэвдулам “Би эршүүд хоолойноосоо ичдэггүй. Яг өөрийнхөөрөө, байгаа байдал минь ердөө л энэ. Бусдад таалагдах гэж нялуун дуугараад яахав дээ” хэмээн шулуухан хэлсэн байдаг. Алтны магнат Ц.Мянганбаярын ээлжит амрагаар тодроод байгаа гоолиг бүсгүйд танилцах хүсэлт, оройн зоог, амттай болзоонд урьсан урилга заллага их ирдэг ч ер хүлээж авдаггүй гэнэ лээ. “Магадгүй намайг утасныхаа дугаарыг өгөх нь битгий хэл, танихгүй хүнтэй үг солих дургүй болохоор их зантай гэж хүмүүс шүүмжилдэг байх. Хэнд ямар сэтгэгдэл төрүүлэх нь чухал биш, би өөртөө сэтгэл хангалуун байдаг” гэж ярьсан топ бүсгүй одоогоор амралтын байдалтай байгаа аж.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )
Lady boy
өөрөөсөө ичнэ гэж юу бхав дээ... ер нь хүн ямар бх нь бусдад ямар хамаа бна аа..