Нийтийн дууны ертөнцөд хүч түрэн гарч ирсэн залуу уран бүтээлчдийн нэг бол дуучин П.Жимсээ. Урын сандаа нэлээд хэдэн дуутай болсон авьяаслаг бүсгүй маань анхны бие даасан цомгоо хэдийнэ гаргасан бөгөөд ирэх сарын 1-нд бие даасан тоглолт хийхээр зэхэж яваа сурагтай. Уран бүтээл төдийгүй дотны анд болох дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран “Хайлан” нэртэй кино концерт хийж байсан тэрбээр өнгөрсөн хугацаанд нийтийн дуучдын томоохон тоглолтод оролцоод тун завгүй явж.
Харин өдгөө өөрийн уран бүтээлд анхаарч шинэ цомгийнхоо баярыг тайлан тоглолтоороо тэмдэглэн, үзэгч сонсогчиддоо уран бүтээлийнхээ дээжээс өргөн барихаар шийджээ. Мөн хамгийн сүүлд “Таван эрдэнэ” дуундаа клип хийлгэсэн бөгөөд олны чихэнд хоногшсон энэхүү сайхан бүтээлийг өмнөх өнгө аясыг нь хадгалж дуулснаар үзэгч сонсогчдоос өндөр үнэлгээ аваад байгаа юм.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )