Дэлхий дахины аюулт өвчинд тооцогдож буй ХДХВ-ын өвчлөл манай улсад ч гэсэн газар авсан хэвээр. Худалч хүнд, бараг өдөр шинэ тохиолдол бүртгэгдэх болсноос үзвэл энэ өвчний тархалт нэлээд идэвхтэй байгаа аж. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд нийт 951 хүн хандаж үйлчлүүлснээс БЗДХ-тай 63 хүн оношлогдож эмчилгээ хяналтанд оржээ.
Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн сорьцод хийсэн шинжилгээгээр ХДХВ-ын халдварын нэг шинэ тохиолдол бүртгэгдэж, онош нь батлагдсан аж. 45-49 орчим насны эрэгтэй ХДХВ-ын 132 дахь тээгч болсон бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. Түүнчлэн сүрьеэгийн тандалт судалгааны албанд 214 хүн хандаж үйлчлүүлснээс нийт 12 шинэ тохиолдол илэрч, хяналт, эмчилгээнд оржээ.
Өнгөрч буй долоо хоногт Улаанбаатар хотод есөн төрлийн 186 халдварт өвчин бүртгэгдсэн бөгөөд ХӨСҮТ-д 500-аад өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас сүрьеэ, шар, салхинцэцэг, гахай хавдар, цусан суулга зонхилж байгаа аж.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )
яана даа айн
яана даааааааа