1. Овог, нэр: Мишигийн БАТСУУРЬ
/Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч/
2. Хэзээ, хаана төрсөн: 1977 онд Булган аймгийн Булган суманд төрсөн.
3. Нас, хүйс: 36 настай, эрэгтэй
4.Yндэс угсаа: Халх
5. Ам бүлийн байдал: Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.
6. Хэзээ, хаана, ямар
сургууль төгссөн мэргэжил,
эрдмийн зэрэг, цол: -1995 онд Нийслэлийн 10 жилийн 18 дугаар дунд сургууль;
-1999 онд “Шихихутуг” Хууль зүйн дээд сургууль;
-2002 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль;
-2006 онд Удирдлагын академийг тус тус төгссөн.
-2008 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн докторантурт суралцаж байгаа. Эрх зүйч, бизнесийн удирдлагын менежер, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
7. Ажилласан байдал: -1999-2001 онд “Молор” ХХК-д хуулийн зөвлөх;
-2001-2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд захирлын туслах;
-2003-2009 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш;
-2009-2011 онд Худалдаа, хөгжлийн банкинд Хуулийн газрын захиралаар тус тус ажиллаж байсан.
-2011 оноос Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
2. Овог, нэр: Батаагийн БАТЦЭРЭН
/Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч/
2. Хэзээ, хаана төрсөн: 1969 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн.
3. Нас, хүйс: 44 настай, эрэгтэй
4.Yндэс угсаа: Буриад
5. Ам бүлийн байдал: Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.
6. Хэзээ, хаана, ямар
сургууль төгссөн мэргэжил,
эрдмийн зэрэг, цол: -1986 онд Нийслэлийн 10 жилийн 21 дүгээр дунд сургууль;
-1993 онд ОХУ-ын Хими-технологийн академи;
-1996 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургууль;
-2010 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эрх зүйч, авт.инженер, удирдлагын менежер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй.
7. Ажилласан байдал: -1996-2000 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн туслах шүүгч;
-2000-2006 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;
-2006-2011 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байсан.
-2011 оноос Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байна.
3. Овог, нэр: Дамдины ГАНЗОРИГ
/Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч/
2. Хэзээ, хаана төрсөн: 1976 онд Улаанбаатар хотод төрсөн.
3. Нас, хүйс: 37 настай, эрэгтэй
4.Yндэс угсаа: Халх
5. Ам бүлийн байдал: Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
6. Хэзээ, хаана, ямар
сургууль төгссөн мэргэжил,
эрдмийн зэрэг, цол: -1994 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр 10-н жилийн дунд сургууль;
-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
7. Ажилласан байдал: -1999-2004 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
-2004 оноос Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
4. Овог, нэр: Дашдоржийн МӨНХТУЯА
/Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч/
2. Хэзээ, хаана төрсөн: 1972 онд Улаанбаатар хотод төрсөн.
3. Нас, хүйс: 41 настай, эмэгтэй
4.Yндэс угсаа: Халх
5. Ам бүлийн байдал: Нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг.
6. Хэзээ, хаана, ямар
сургууль төгссөн мэргэжил,
эрдмийн зэрэг, цол: -1990 онд Нийслэлийн 10-н жилийн 1 дүгээр дунд сургууль;
-1997 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг бакалавр зэрэгтэй;
-1999 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг магистр зэрэгтэй;
-2011 онд Австрали Улсын Мелбурнийн Их сургуулийн Хуулийн сургуулийг мастер зэрэгтэй тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
7. Ажилласан байдал: -1997-2002 онд Тагнуулын Ерөнхий газрын дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, ахлах багш;
-2002-2005 онд Америкийн Нэгдсэн Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд захиргааны ажилтан, туслах;
-2006-2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт хуулийн бодлогын асуудал эрхэлсэн референт;
-2012 оны 4-8 дугаар сард Дэлхийн банкны Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт хуулийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
-2012 оны 12 сараас Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт хуулийн зөвлөх;
-2012 оны 10 сараас “Дашдорж консалтинг” ХХК-д хуульч;
-2010 оны 10 сараас Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн, ахлагч;
-2012 оны 12 сараас Газрын тосны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар тус тус ажиллаж байна.
5. Овог, нэр: Готовдоржийн ЦАГААНЦООЖ
/Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч/
2. Хэзээ, хаана төрсөн: 1965 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн.
3. Нас, хүйс: 48 настай, эмэгтэй
4.Yндэс, угсаа: Халх
5. Ам бүлийн байдал: Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
6. Хэзээ, хаана, ямар
сургууль төгссөн мэргэжил,
эрдмийн зэрэг, цол: -1983 онд Ховд аймгийн 10-н жилийн 2 дугаар дунд сургууль;
-1988 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургууль;
-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг магистр зэрэгтэй тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
7. Ажилласан байдал: -1988-1993 онд Ховд аймгийн хэсгийн ардын шүүхийн шүүгч;
-1993-1997 онд Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн ерөнхий шүүгч;
-1997-1999 онд Ховд аймгийн шүүхийн шүүгч;
-1999-2000 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан.
-2000 оноос Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
6. Овог, нэр: Баттогоогийн ЦОГТ
/Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч/
2. Хэзээ, хаана төрсөн: 1975 онд Улаанбаатар хотод төрсөн.
3. Нас, хүйс: 38 настай, эрэгтэй
4.Yндэс угсаа: Халх
5. Ам бүлийн байдал: Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.
6. Хэзээ, хаана, ямар
сургууль төгссөн мэргэжил,
эрдмийн зэрэг, цол: -1993 онд Нийслэлийн 10-н жилийн 56 дугаар дунд сургууль;
-1999 онд “Шинжээч XXI” Нийгэм, эдийн засгийн дээд сургууль;
-2000 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер мэргэжлээр;
-2001 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн. Улс төр судлаач-эрх зүйч мэргэжилтэй.
7. Ажилласан байдал: -2002-2005 онд Улсын Дээд шүүхийн Тамгын газарт Ерөнхий шүүгчийн туслах, ахлах зааварлагч;
-2005-2007 онд Улсын Дээд шүүхийн Тамгын газарт шүүгчийн туслах, шинжээч;
-2007-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байсан.
-2012 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
7. Овог, нэр: Дашхүүгийн ЦОЛМОН
/Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч/
2. Хэзээ, хаана төрсөн: 1969 онд Улаанбаатар хотод төрсөн.
3. Нас, хүйс: 44 настай, эмэгтэй
4.Yндэс угсаа: Халх
5. Ам бүлийн байдал: 2 хүүхдийн хамт амьдардаг.
6. Хэзээ, хаана, ямар
сургууль төгссөн мэргэжил,
эрдмийн зэрэг, цол: -1987 онд Нийслэлийн 10-н жилийн 52 дугаар дунд сургууль;
-1992 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг бакалавр зэрэгтэй;
-1993 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг магистр зэрэгтэй тус тус төгссөн. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй.
7. Ажилласан байдал: -1992 оноос Удирдлагын академид багш, ахлах багш;
-1999-2003 онд Хуульчдыг давтан сургах төвд сургагч багш;
-2003-2009 онд Хууль зүйн үндэсний хүрээлэн, Иргэний хууль тогтоомжийн секторт Секторын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан.
-1995 оноос Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч;
-2003 оноос Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрт арбитрчаар тус тус ажиллаж байна.
8. Овог, нэр: Хуушааны ЭРДЭНЭСУВД
/Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч/
2. Хэзээ, хаана төрсөн: 1967 онд Төв аймгийн Баян суманд төрсөн.
3. Нас, хүйс: 46 настай, эмэгтэй
4.Yндэс угсаа: Халх
5. Ам бүлийн байдал: Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
6. Хэзээ, хаана, ямар
сургууль төгссөн мэргэжил,
эрдмийн зэрэг, цол: -1985 онд Нийслэлийн 10-н жилийн 24 дүгээр дунд сургууль;
-1991 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультет;
-2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
7. Ажилласан байдал: -1992-1994 онд Төвийн бүсийн хуралдааны танхимд хуулийн зөвлөх;
-1994-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор;
-2000-2008 онд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байсан.
-2008 оноос Нийслэлийн шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )