Сүхбаатар аймагт тамхины тухай хууль хоёр жилийн өмнөөс хэрэгжжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 08

МЗХ-ны удирдлагууд хөдөө орон нутгийн залуучуудтайгаа уулзаж, аймгийн залуучуудын чуулга уулзалтыг хийж байгаа. Тэгвэл энэхүү чуулганы хүрээнд өрнөсөн сонирхолтой үйл явдал, мэдээллээс үзвэл өнгөрсөн сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн тамхины тухай хуулийг тус аймаг бүр хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. Мөн чуулганы үеэр Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь аймгийн хөгжлийн талаарх илтгэлдээ аймгийн 2016 он хүртэлх бүтээн байгуулалтын төлөвлөгөөг гаргаж, түүнд залуучууд хэрхэн оролцох мэдээллийг илүү онцолж, Сүхбаатар аймгийн сүүлийн дөрвөн жилд гаргасан амжилт, бүтээн байгуулалтыг давсан илүү ажлуудыг хийхээр төлөвлөснөө танилцуулсан байна. Аймаг сумдын төлөөлөл болсон 200 гаруй  залуучууд цаашид тэднийг удирдаж ажиллах залуучуудын тэргүүлэгч гишүүдээ сонгож эхэлсэн байна.

Р.Есүй  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bataa(103.9.90.21) 2025 оны 03 сарын 13

Unen yum bna lee nudeeree harsn shuu

1  |  0
Top