Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор МҮОНТ-ээс санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Залуу зохион бүтээгч” олон улсын уралдааны финалын эцсийн шатанд шалгарсан 36 оролцогч бүтээлээ дэлгэх нь. МЗХ-ны төв байранд маргааш нээлтээ хийх уг үзэсгэлэнд Монгол, ОХУ-ын Буриад улс, ӨМӨЗО-ны залуу зохион бүтээгчдийн шинэ шийдэл, шилдэг бүтээлүүдийг олон нийтэд дэлгэн харуулах, мөн хүүхэд залуучуудаа дэмжих, тэдний бүтээлийг олон нийтийн хүртээл болгох зорилготой юм байна. Нийт гурван өдөр үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд оюутан, хүүхэд залуучуудаас гадна томоохон компаниудын төлөөлөл ирж сонирхох аж. Залуу зохион бүтээгчидийн шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг МЗХ-ноос хамтран зохион байгуулах бөгөөд тус холбооны “Залуучуудын нээлттэй танхим”-д нээлтээ хийх юм.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 3 )
Мөн залуу зохион бүтээгчиддээ бүгдэнд амжилт хүсмээр байна. Сайхан нэвтрүүлэг
Иймэрхүү улс орны хөгжлийн гол тулгуур болсон үйл ажиллагаа төслүүдээ бүгд дэмжих нь маш чухал. Эхнээсээ дэмжээд явж байгаа байгууллагуудад нь амжилт хүсэе
zohion buteegch gesen nertei iym baij yaahaaraa mujaanii huvtsas omssoj zurgaa avhuuldag bainaa. aguulga helberiin zorchil bainaa gej...