Мөрдөн байцаах ажиллагаанд прокурор хяналт тавихгүйгээр яллах эрхгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

Мөрдөн байцаагчийн процессийн алдаа, прокурор тухайн хэрэгт хяналт тавиагүйгээр хэргийг шүүх хуралд оруулан яллаж, иргэдийг хохироож байгаа явдал их гарч байгаа. Иймээс иргэд шат шатны шүүхүүдэд хандан, цаг зав, хөрөнгө мөнгөөрөө ихээхэн хохирч, чадалгүй нэгэн нь аавын хаалга татахаас өөр аргагүй байдалд ордог нь үнэн юм.

Хууль зүйн яам өөрийн салбарын үйл ажиллагааны доголдолыг мэдэрч, салбарын ажилтнуудаа чангалах хуулийн төслүүдийг өнөөдөр  УИХ-д хэлэлцэгдэж байна. Эдгээр нь мөрдөх албаны тухай, Маршалын албаны тухай, Цагдаагийн албаны тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслүүд юм. УИХ эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэн баталснаар манай хууль зүйн салбарт шинэчлэлт хийгдэх нь тодорхой юм. Хамгийн чухал нь хуулийг зөвхөн иргэд бус, хууль сахиулагчид ч мөрдөх ёстой бөгөөд зөвхөн хохирогчийн эрх ашиг бус сэжигтэн хэрэгтний эрх ашиг ч мөн хуулинд заагдсан юм.

Өнгөрсөн сард иргэдийг маргааны эвлэрүүлэн зуучлагч, прокурорын хяналтын байцаагч зэрэг шинэ мэргэжилтнүүдийг УИХ-аас батлан гаргасан билээ. Ингэснээр ялих шалихгүй маргаанаас болж иргэд цаг зав мөнгөө хэмнэх болж байгаа юм. Мөн прокурорууд мөрдөн байцаалтын хэрэгтэй сайтар танилцаж, судлахгүйгээр хэргийн зүйл ангийг өөрчлөх яллах эргүй байна. Ер нь орон нутгийн прокурорууд хэргийн зүйл ангийн өөрчлөн нэмээд, иргэдээс гар хардаг тухай иргэдийн гомдол их байгаа. Энэ мэт хууль сахиулагчдийн хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар ашигладаг байдлыг хянж, эргүүлээд өөрсдөд нь хариуцлага тооцдог систем хатуу чанага үйлчлэх юм байна.

Т.Дуламжав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top