Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь энэ жил НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр хүний эрхийн нээлттэй өдрийг нийт 14 аймагт, тухайн аймаг бүрийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулах юм.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг тэргүүтэй төлөөлөл 2013 оны 4 дүгээр сарын 4-10-нд “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Хөвсгөл аймагт зохион явуулж байна.
Нээлттэй өдрийн хүрээнд ШШГЕГ-ын харьяа хорих 443 дугаар анги, цагдан хорих болон баривчлах ял эдлүүлэх байр, шүүхийн шинжилгээний алба, ШШГА-ны үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалт хийлээ. Шалгалтын урьдчилсан дүн мэдээгээр Хөвсгөл аймаг дахь 443 дугаар хорих ангийн байр суурь фундаментгүй баригдсан тул ихээхэн хэмжээний хазайлттай, нурж унах аюултай нөхцөл бүрдсэн, уурхайд ажиллуулж буй ял эдлэгсдийн хөдөлмөрийн хөлс хуульд заасан хэмжээнээс доогуур зэрэг зөрчил илэрсэн байна.
ХЭҮК-ын ажилтнууд тухайн аймгийн Засаг дарга, ИТХ-аас сүүлийн 3 жилд гаргасан захирамж, тогтоол шийдвэрүүдтэй танилцаж, дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын албан хаагчдад тусгай хөтөлбөрийн дагуу хүний эрхийн сургалтыг зохион байгуулж байна.
Мөн Мөрөн сумаас гадна Улаан-Уул, Цагааннуур суманд ажиллаж, үндэстний цөөнх цаатан иргэдийн нийгмийн хамгааллын асуудалд анхаарал хандуулан МУ-ын Ерөнхийлөгчийн Зарлигийн хэрэгжилтийн байдалд тандалт хийж, иргэдийг мэдээллээр хангах, мөн дээрх сумдад байрлах ХХЕГ-ын харьяа хилийн цэргийн анги, заставын ажилтан, алба хаагчдад хүний эрхийн сургалт зохион байгууллаа.
Түүнчлэн иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэж, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч үйлчилж байгаа юм. Хөвсгөл аймгийн хувьд иргэд ХЭҮК-т олноор хандаж, цөөнгүй тооны гомдол ирүүлж байна.
Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээг 2013 оны 4 дүгээр сарын 11-12-нд Булган аймагт зохион байгуулах юм.

Сэтгэгдэл ( 1 )
Tserenjav gegch huvsgul aimgiig reketlesen nuhur duu. Aimgiin ungutei uudreig luivriin argaar huvidaa avch huvsgul aimagt uul uurhai oruulah gariin useg zuraad 15 saya dollar avsan baih yum. Sumiin zasag darga batdorj gegch 3 saya dollar avsnaa busdad gaihuulj baih yum uuls oron mini archaagui avilgachidad idegdej duuslaa. Batdorjiig ilruuleed bulhaig delgeh getel hils hergeer 5 jil shorond hiivhdeg iim l huulitai bna.