Маргааны эзэн алдарт Тринозавр батаар хэзээ эх орондоо ирэх вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

Эх нутгаасаа хулгайлагдсан Тринозавр батаар үлэг гүрвэлийн араг яс алс холын АНУ-аас яг хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Ирэх сарын 7-нд уг олдворыг Нью-Йорк хотод манай талд хүлээлгэн өгөх юм байна. Тэр болтол АНУ батаарыг  хариуцаж, хамгаалах эрхтэй аж. Хүлээн авснаас хойш манай талын хариуцлага хамгаалалтанд бүрэн шилжих бөгөөд хэрхэн яаж, хэдий хэмжээний зардлаар нааш нь авч ирэхээ төлөвлөж амжаагүй л байгаа юм. Одоогийн байдлаар "Korean air" компанид хандаад байгаа бөгөөд тэднийх хариу өгөөгүй байна. Алдарт Тринозавр батаарын эх орондоо ирэхэд олдворыг Лениний музейд байрлуулахаар төлөвлөсөн. Гэтэл  Лениний музейг хоёр нам булаацалдан маргалдсаар байгаа бөгөөд маргааныг хянан шийдвэрлэх шүүх хурал  маргааш болох юм. Арай хийж олж, өөрийн болгосон үнэт олдвороо авч ирэх болохоор толгойгоо өвтгөж байгааг гадныхан мэдээд аягүй л бол худалдан авах санал тавина биз.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top