Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:
11,12-нд ихэнх нутгаар дулаарна.
2013 оны 04 дүгээр сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Эгь-Үүр, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Халх голын сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
2013 оны 4 дүгээр сарын 11-нээс 4 дүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13,14-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 12,13-нд зарим газраар секундэд 16-18 метр, 14-нд говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрнэ.

Сэтгэгдэл ( 0 )