Ажаа гэгээний санаачлагаар Улаанбаатарын Эх Нялхасын хашаанд баригдаж буй Хүүхдийн эмнэлгийг дэмжих хандивын арга хэмжээ маань энэ сарын 20-ний өдөр АНУ-д Арлингтонд байрлах Best Western зочид буудалд болох гэж байгаа талаар Америк дахь монголчуудаас мэдээлэл ирлээ.
Ажаа гэгээн энэ үйлсийнхээ талаар Г.Галбадрах эрхэмд өгсөн ярилцлагадаа “...Би Монголын хүүхдүүд болон хүмүүст хэрэгтэй зүйл хийж буян болохыг хүссэн л дээ. Хүмүүст хувцас өгч хоол хүнсээр тусалж болно. Гэхдээ энэ нь түр зуурын л юм шүү дээ. Надад хүмүүс зөндөө л санаа хэлсэн. Үүн дотроос хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд эмнэлэг барьж өгөх санаа их таалагдлаа.
Тэгээд би Монгол руу олон удаа явж энэ асуудлаар дарга нарт хандсан. Тэд миний санааг ихэд дэмжиж Яармагт эмнэлэг барихад хэрэгтэй хэмжээний газрыг өгсөнд би их баяртай байгаа. Гэхдээ тэр газарт одоогоор цахилгаан болон дулааны шугам байхгуй байгаа л даа. Энэ хооронд барилгын зураг төслөө бэлэн болгож, зардлын асуудлаар хандив босгож байгаа. Би бодохдоо энэ эмнэлгийг хамгийн дээд зэргийнхийг чадахгүй юм гэхэд их сайн чанартай хийхээр хичээж байна.
Гэтэл өнгөрсөн жил Эруул Мэндийн сайд Ламбаа надтай уулзаж, Эх Нялхасын эмнэлгийн дэргэд цусны хорт хавдартай хуухдуудэд зориулсан эмнэлэг барьж өгөөч гэж санал болгосон. Ийм өвчтэй хүүхдүүд хөдөөнөөс ирэхэд болон бага насны хүүхдүүдийг эмчлэхэд аав ээж нь хамт байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр тэдэнд зориулсан дотроо байртай эмнэлэг барих хэрэгтэй. Би энэ саналыг их баяртай хулээж авсан. Ойрын 2 жилийн дотор энэ эмнэлгийг барих ажлаа дуусгах санаатай байгаа.” гэж байсан. Мөн түүнээс “Шинээр нэг төсөл гарч ирэхээр Яармагийн эмнэлгийн төсөл хойшлогдож байгаа гэсэн үг үү? хэмээн асуухад “Тийм ээ. Бид 2 төсөл хэрэгжүүлнэ. Яармагийн газарт цахилгаан дулааны асуудал шийдэгдтэл Эх Нялхасын эмнэлгийн төслөө хэрэгжүүлнэ. Харин Яармагийн эмнэлгийн төслийг 5 жилийн дотор хийж амжина гэж бодож байгаа.
Миний шавь нар болон найз нөхөд тусалж байгаа. Бас хүмүүсээс хандив цуглуулж байна. Миний анд нөхдийн хамтран бүтээсэн "Цагийг бэлгэдэгч наран чөлөө" номноос олж буй мөнгө, саяын бүтээсэн "Цогт нууцын хураангуй буюу Сандуйн жүд судар оршивой" СД ны борлуулсаны мөнгө цугаар энэ эмнэлгийн зардалд орж байгаа. Харин Яармагийн эмнэлгийг барихад 2 Япон найз маань хамтрах санал тавьсан. Эх Нялхасын эмнэлгийг 2-3 сая долларт, Яармагийн эмнэлгийг 20 сая гаруй долларт босгохоор бодож байгаа хэмээн ярьж байсан юм.

Сэтгэгдэл ( 5 )
vils ni bvteh boltugai.
manaihan neeree! hun emneleg bariad uguee gj bhad yarmagt gazar ugch bdg!
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааEveryday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааEveryday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааEveryday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдааEveryday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа