Асрамжийн газрын хүүхдүүд Хятадад хүнд хүчир ажил хийсэн үү

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

Хүүхэд гэр, бүл хөгжлийн "Өнөр" төвийнхөн өнгөрсөн жил насанд хүрээгүй 14 хүүхдийг хууль бусаар хил давуулсан хэргээр Улсын мөрдөн байцаах газарт шалгуулж байгаа гэнэ. Тус төвөөс эдгээр хүүхдийг Хөх хотод сургуульд суулгах нэрээр хил давуулсан ч, үнэндээ бол хүнд хүчир ажил хийлгэх гэж авч явсан аж. Асрамжийн төвийн багш нараасаа өөр харж хандах хүнгүй бяцхан хүүхдүүд хүний нутагт тарианы талбайд ажиллан, малын хашаа хороо цэвэрлэж байсан гэх.

1974 онд "Асрахын цэцэрлэг" нэртэйгээр байгуулагдаж, 1979 онд Хүүхэд асран хүмүүжүүлэх төв болж байсан тус газар энэ оны нэг сараас эхлэн хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв хэмээн нэр болон бүтэц, зохион байгуулалтаа өөрчилжээ. Гэвч эцэг эх, гэр орон байхгүй хөөрхий жаалуудаар бизнес хийж, хил давуулан хүнд хүчир ажилд ашигласан гэх “Өнөр бүл” төвийн үйл ажиллагааг өдгөө холбогдох байгууллагаас нь шалгаж байгаа юм байна. Хэрэг явдлын учиг тайлагдах үед энэ талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх гэнэ. Үнэндээ сүүлийн жилүүдэд борооны дараахи мөөг шиг болтлоо олширсон энэ олон асрах төв, хүмүүнлэгийн байгууллагууд хүүхдийн нэрээр халхавч хийж, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа эсэхийг хэн ч мэддэггүй. Хандив тусламж нэрийн дор элдэв арга хэмжээ зохиодог боловч хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн асуудал мэр сэр гардгийг хуулийн байгууллагынхан мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдгөө хэзээ болих вэ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
muuhai nertei zahiurt(92.104.218.224) 2025 оны 03 сарын 13

shal hudalaa batalgaagui yum bichij baih yumaa???? hiisenuuu gedeg chini hiisen gesen ug bish shuu dee*****setguulch guai ene nairuulga ug usgiin aldaa gej uneheer uruvdultei boljee...

1  |  0
z(115.187.90.3) 2025 оны 03 сарын 13

ymr muuhai hunii unergui amitad ve

1  |  0
Top