О.Магнай дарга дуучин Э.Минжинсорын охидтой хамт

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

Америкаас ирээд удаагүй байгаа дуучин Э.Минжинсорыг хүмүүс арваад жилийн өмнөх “Спайк” хамтлагаар нь мэддэг. Хамтлаг тарсны дараа ганцаараа дуулж, цомог хүртэл гаргаж явсан тэрбээр АНУ-д ажиллаж амьдрахаар одсон. Хүний нутагт очоод зүдэрч нэлээдгүй явсан ч нэгэн хөгжмийн студийн продюссерт дуугаа сонсгож, улмаар жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд түүнээс олигтой уран бүтээл гараагүй гэдэг. Ингэж явахдаа Грек залуутай хамт амьдарч, хоёр ихэр охинтой болсон дуучин бүсгүй уран бүтээлдээ бүрмөсөн цэг тавьжээ.

Харин сүүлийн жилүүдэд эх орондоо ойр ойрхон ирэх болсон Э.Минжинсор саяхны нэгэн өдөр ангийнхаа хүүхдүүдтэй уулзжээ. Энэ үер түүний ахын найз болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайтай тааралдсан аж. Гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгээ хамт сууж байсан Э.Минжинсорыг хараад О.Магнай ч ихэд баярласан бөгөөд охидыг нь өвөр дээрээ эрхлүүлж, багагүй хууч хөөрсөн гэнэ шүү.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ(49.0.153.44) 2025 оны 03 сарын 13

О.Магнай эхнэргүй юм чинь харин Минжинсортой суучихгүй юу даа цаадах чинь хүний нутагт зовж л байсан байх одоо бол харин хүнд хань болвол харин гайгүй хань болчих байхшүү

1  |  0
ггг(202.9.47.130) 2025 оны 03 сарын 13

Сууж болно ш дээ. Минжинсорд шар үс нь гоё зохидог байсан.

1  |  0
angiin hyyhed(49.0.202.183) 2025 оны 03 сарын 13

hyye ene 2 suuchihsiim uu??

1  |  0
Top