Анодын давж заалдсан хэрэгтнүүдийн гомдлыг шийднэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

1200 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашигт харшилсан Анод банкны хэрэг төгсөөгүй. Анхны шатны шүүхээс ял сонссон нэр бүхий 6 эрхэм Нийслэлийн шүүхэд давж заалдаад байгаа. Тэгвэл Нийслэлийн шүүх тэдний гомдлыг энэ сарын 17-ны өдөр хэлэлцэх юм байна.

2008 оноос эхлэн хууль хяналтын байгууллагаар шалгагдаж 6 эдийн засагчийг шийтгээд байгаа энэ хэрэгт холбогдох ёстой нөхдүүдийн талаар бид цувралаар нийтэлж байгааг уншигчид маань мэдэж буй биз ээ.

 Сануулахад, Баянзүрх дүүргийн шүүхээс Анод банкны ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарт найман жилийн хорих ял, Н.Даваа, Гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял, Ганбаатар, Н.Оюунцэцэг нарт тус бүр таван жилийн хорих ял ногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийхээ араас Өршөөлийн тухай хуульд хамруулж Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын ялыг таван жил, Н.Даваа, Л.Уламбаяр нарт оногдуулсан ялыг  гурван жил, Ганбаатар, Н.Оюунцэцэг нарт оногдуулсан ялыг тус бүр хоёр жил болгон бууруулсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top