Энэ сарын 2-ны өдрийн 18.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянговь сумын дөрөвдүгээр багийн Шар хамар гэдэг газар нутаглаж байсан гурван айлын том, жижиг нийлсэн нийт зургаан гэр, Уаз-469 автомашины чиргүүл, өвөлжөөний бууц шатжээ. Азаар хүний амь нас эрсдээгүй боловч дөрвөн бог мал галд өртөн шатсан байна.
Галын шалтгааныг айлын түлсэн галын яндангийн оч хаясаны улмаас гарсан байх магадлалтай гэж үзжээ. Иргэдийн өөрсдийнх нь хэлснээр 30 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэж байгаа ч хохирлын хэмжээ албан ёсоор гараагүй байна.
Энэ нь он гарсаар аймгийн ОБХ-т бүртгэгдсэн гал түймрийн найм дахь дуудлага бөгөөд галын улмаас нэг хүний амь нас эрсэдсэн гэдгийг албаны хүн хэлэв.

Сэтгэгдэл ( 0 )