Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм алдрыг хүртээд удаагүй байгаа яруу найрагч Ү.Хүрэлбаатар уран бүтээлийн цэнгүүнээ хийхээр болсон. “Миний дуу, миний аз жаргал” нэртэй уг тоглолт нь энэ сарын 12,13-нд болох юм. Шинэхэн гавьяатын уран бүтээлийн цэнгүүнд Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, А.Долгор, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Д.Жаргалсайхан тэргүүтэй шилдэг уран бүтээлчид, хамтлаг дуучид ая дуугаа өргөх аж.
Хит дуунуудаараа нэгэн үдэш үзэгч олныг байлдан дагуулах гэж буй эрхэм яруу найрагч маань “Миний уран бүтээл хэнийг ч уйдаахгүй. Бас дахин давтагдашгүй гайхалтай тоглолт байх болно” хэмээн итгэл дүүрэн хэлсэн байна. Рок поп болон нийтийн дуучдыг хамарсан түүний тоглолтыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолттой харьцуулах хүмүүс ч цөөнгүй байгаа гэнэ лээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )