Банкны ажилтан 279 сая төгрөг завшжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 10

Хадгаламж банкны Хөвсгөл  дахь  салбарын ажилтан С хадгаламж эзэмшигчийн 279 сая төгрөгийг завшсан хэргийн талаар өнөөдөр аймгийн прокурорын газраас мэдээлсэн. Тэрээр 148 удаагийн үйлдлээр 23 хадгаламж эзэмшигчийн мөнгийг завшсан хэрэгт татагдаад байгаа аж.

Түүнд Хөвсгөл аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top