Томуугийн A(H7N9) вирус хүнээс хүнд халдсан тохиолдол байхгүй ч шувуунаас шувуунд, хүнд халдаж байгааг тогтоосон. Урин дулаан цаг болж, нүүдлийн шувууд ирэх дөхөж байна. Нүүдлийн шувуунд халдахгүй гэх баталгаа байхгүй учир иргэд бидний хувьд сэрэмжлэх шаардлагатай аж. Шанхай, Нанжин хотуудын амьд шувууны захыг хааж, амьд шувуудын зах дээр байсан 20000 шахам шувуудыг болон шинэхэн нядалсан тахианы махыг хураан авч устгасан аж.
Манай ЭМЯ-аас вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай дараахь сэрэмжлүүлгийг хүргэж байна.
-Онцын шаардлагагүй бол шувууны томуу гарч байгаа улс оронд аялал, жуулчлалаар явахгүй байх,түр хойшлуулах,
-Хэрэв өвчлөл гарч байгаа улс оронд зайлшгүй аялах болвол амьд амьтны зах, дэлгүүрээр орохгүй, тахиа, шувуу, гахайны фермээр зочлохгүй, амьд шувуу, амьтан худалдан авахгүй байх,
-Гараа бохирдсон тохиолдол бүрт сайтар савандаж угаах,
-Шувуу, гахайн гаралтай бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж сайтар буцалгаж хэрэглэх, эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдаж авах,
-Үхсэн шувуу, тахиа, амьтны сэг зэмтэй харьцахгүй байх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдээлэх,
- Шувууд олноор цугласан гол мөрөн, булаг шандны усыг буцалгалгүй ахуйн болон ундны зориултаар хэрэглэхгүй байх,

Сэтгэгдэл ( 0 )