Тус хамтлагийнхан шинэ уран бүтээлээс илүүтэй дурлалын паян, зодоон цохионы асуудлаар олны анхааралд өртдөг болжээ, сүүлийн үед. Хамтлагийн ахлагч Мөнх-Оргил нь өөрийнхөө бааранд хүн зодож гэмтээсэн гэх асуудлаар хэвлэлийн хуудсыг чимж байсан ч түүнийгээ үгүйсгэсэн. Мөн экс амраг болох мисс Д.Долгионд шагнал гардуулсан гэж хардуулсан таеквондогийн багш маань хуучирч одсон хайр дурлалаа “Хүүхэд насны гэнэн шохоорхол” гэж дүгнээд авсан. Тэрбээр шинэхэн хайр дурлалтай учраад их л аз жаргалтай яваа төдийгүй хамтлагийн өөр нэг гишүүн Энхүүш нь тун удахгүй аав болох гэж байгаа.
Ийнхүү гэр бүлийн амьдрал зохиохоор яарсан найзуудтайгаа зэрэгцээд Амраа ч гэсэн “амиа бодох” цаг ирснийг ойлгожээ. Охидын хайрыг булаасан царайлаг залуу маань багагүй хугацаанд гадаадад суралцаж байгаа найз бүсгүйгээ үнэнчээр хүлээсэн. Харин саяхан түүний хайртай бүсгүй эх орондоо ирсэн бөгөөд хосууд хамт амьдарч байгаа сурагтай. Тэрбээр хүлээхийн жаргал мэдрүүлэн, хайр дурлалаа бататгасан амрагтаа “Ханьдаа маш их хайртай шүү” хэмээн сэтгэлийн үгээ дуулгажээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )
HOYULANGIINH NI HUWTSASLALT ARAI BISH EE
ene hamtlagiinhan chin harin namhan mahlag mataruudiin tsugluulga bna lee dee
yu umssun ohin be Hoid so-d bj bgaad irsen yumuu haashaa yum be