Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг үе, үеийн Засгийн газар санаачилдаг ч сонгуулийн дараа гишүүд солигдох бүрт мартагддаг. Энэ байдлыг өөрчлөхөөр Барилга, хот байгуулалтын яамнаас орон сууцжуулах нэгдсэн хөтөлбөртэй болохоор ажиллаж байна. Өнгөрсөн Засгийн газрын сонгуулийн хоосон амлалтаас болж зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг хүссэн иргэд хохирч жагсаал, цуглаан хийхэд хүрсэн. Ингэсний үр дүнд хохирогчдын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэнэ. 2003 оноос “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш нийт 29 мянган иргэн орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, эргэн төлөлт ч хэвийг явагдаж байгаа аж. Уг хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх бөгөөд 7-8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй орон сууцны зээлийг тохирно гэж үзээд ярилцаж байгаа юм байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх бөгөөд инфляци, зах зээлийн үнэд нөлөөлөхгүйгээр хүүгийн хувийг тогтоохоор судалж байгаа гэнэ. Мөн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд энэ жил 17 хороолол шинээр барьж, тэдгээрийн дэд бүтцэд 200 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн нийслэлийн төсвөөс 40 орчим тэрбум төсөвлөж, нийт 240 тэрбум төгрөгөөр дэд бүтэц шийдэгдээгүй орон сууцны асуудлыг шийдвэрлэх аж.

Сэтгэгдэл ( 4 )
нэрийн дор иргэдээс газрыг нь хүчээр тулгаж авах гэж байгаа юм байна
Ажлаа мэдэхгүй салбарын мэргэжил мэдлэггүй сайд нэртэй улсууд баахан баримжаагүй худлаа ярьцгаах юм даа. Хаана хэн ямар хөрөнгөөр барих гээд байгаа юм бол. Үнэхээр хөөрхий нөхөд сайд болох юм даа. Жаахан баримжаа багцаатай ярьдаг болмоор юм даа. Барилгыг нь барих нь байтугай зураг төсөл нь ч байхгүй л байгаа.
Gantshan jiliin dotor 17 horoolol bolgochino gehed bas litgehed hetsuu baina. Ene zasgiin odoogiin baidliig har daa
Gantshan jiliin dotor 17 horoolol bolgochino gehed bas litgehed hetsuu baina. Ene zasgiin odoogiin baidliig har daa