Улаанбаатарт 11 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 11

Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:

Маргааш ихэнх нутгаар дулаарна.

2013 оны 04 дүгээр сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Эгь-Үүр, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Халх голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

2013 оны 4 дүгээр сарын 12-ноос 4 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13,15-нд зарим газраар, 14-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 12,13-нд зарим газраар секундэд 16-18 метр, 14,15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 13-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ, бусад хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top