Шинэ халдварт өвчинтэй тэмцэх талаар ОУ-ын хурал болж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 11

Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх тухай олон улсын хурал өнөөдөр Улаанбаатар хотноо болж байна. Уг арга хэмжээг ОБЕГ, МХЕГ, ЭМЯ, ЗӨСҮТ, ХӨСҮТ зэрэг мэргэжлийн байгууллагууд болон энэ чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд оролцох юм. Хил дамнан халдварладаг шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх, хариу арга хэмжээ, хөрш орнуудын хорио цээрийн байгууллагуудтай энэ чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар зөвлөмж гаргах юм байна. Түүнчлэн шувууны томуугийн A(H7N9) шинэ вирүсийн халдвар гарсантай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, хэрхэн хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top