Орон сууцны нэг давхарын нэг өрхийн хэрэгцээнд хоол хийх зориулалттай гал тогоонд нийтийн хоол үйлдвэрлэж байгаа цайны газруудаас хүнсний эрүүл ахуйн маш олон зөрчлүүд гардаг. Үүнтэй холбоотойгоор УМХГ-аас эдгээр цайны газруудад хяналт шалгалт хийсэн аж. Шалгалтын явцад нэлээд олон зөрчлүүд илэрчээ. Тухайлбал мэргэжлийн бус орчинд хүнсний эрүүл ахуй, хадгалалтын ямар ч мэдлэггүй мэргэжилгүй тогооч хоол бэлтгэдэгээс хоолны чанарын асуудалтай байсан аж. Хоолны дээжийг болсон түүхий бүтээгдэхүүнтэй хамт хадгалдаг, мөн хөргөгч хөлдөөгч хомс учир түргэн гэмтэж, мууддаг бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд хадгаладаг, гал тогооны ариун цэвэр хангалтгүй зэрэг зөрчлүүд түгээмэл байгаа аж. Мөн хамгийн асуудалтай нь аяга, таваг, сэрээ, халбага, хоолны хэрэгслийг дутуу угаадгаас нян илэрсэн аж. 33 хоолны газрын угаасан хэрэгслэлээс нь 226 арчдас шинжилгээ авч нян судлалын лабораторид шинжлүүлэхэд 75.2 хувь нь бохирдолтой гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )