Тагнуулчид шагнууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Тагнуулын байгууллагын зарим ажилтнуудыг төрийн одон, медалиар шагналаа. Үндэсний аюулгүй байдлын төлөө олон жил, үр бүтээлтэй ажиллаж буй нэр бүхий ажилтнуудыг Цэргийн гавъяаны улаан тугийн одон, Цэргийн гавъяаны одон, Алтан гадас одон, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасныг ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл гардуулан өгч, цаашид улам сайн ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top