Энэ сарын 27-29-ний өдрүүдэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдаан Улаанбаатар хотноо бүтэн гурван өдрийн турш болох юм. Уг арга хэмжээнд оролцохоор гучаад орны 1000-гаруй төлөөлөгч ирэх аж. Тиймээс энэ өдрүүдэд замын хөдөлгөөнийг зохицуулахын тулд өндөржүүлсэн хамгаалалт болон зам хаасан зохицуулалт олон удаа гарах учир замын хөдөлгөөнд оролцож буй иргэдэд дарамт учруулахгүйн тулд дугаарын хязгаарлалт хийхээр төлөвлөжээ. Энэ өдрүүдэд тэгш болон сондгой тоогоор төгссөн машиныг замын хөдөлгөөнд ээлжлэн оролцуулж, ачааллыг 50 хувиар багасгахаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )