ЮНЕСКО болон дэлхийн алдарт “L’Oreal” корпорациас жил бүр шинжлэх ухааны салбарт судалгаа шинжилгээ хийж, амжилт гаргасан тив бүрээс гурав, нийт 15 залуу эрдэмтэн эмэгтэйд шагнал гардуулдаг уламжлалтай. Мөн шагналыг дагалдуулан “ЮНЕСКО-L’Oreal”–ын нэрэмжит 40 мянган ам.долларын тэтгэлэг олгодог бөгөөд энэ жил манай улсаас эх хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судлаач, их эмч Д.Энхмаа “Жирэмсэн үеийн манас таталт” судалгааны ажлаар энэхүү нэр шагналын эзэн болжээ. Уг хөтөлбөрийн шагнал гардуулах ёслол Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн гуравдугаар сарын 25-29-ний өдрүүдэд тус улсын түүхт сургуулиудын нэг болох Сорбонны их сургуульд зохион байгуулагдсан аж. Мөн энэ үеэр Хүний их эмч Д.Энхмааг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн зүгээс ЮНЕСКО-д нэр дэвшүүлсэн байна. Тухайн нэр хүндтэй шагналд нэр дэвшиж байгаа хүний талаарх нэр дэвшигчдийн суралцаж байсан үр дvн, хийж буй судалгааны ажлын цар хүрээ, цаашдын ирээдүй, эрдэм шинжилгээний ажлын тодорхойлолт гэх зэрэг олон үзүүлэлтээр олон улсын хэмжээнд шагналын эздийг шалгаруулдаг гэнэ.

Сэтгэгдэл ( 6 )
cool.good luck
wow sain bn
mundag ymaa amjilt husiii
Amjilt xusie ulam ikhiig bugeegeerei
bolj bn
bolj bn