2013 оны 04 дүгээр сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи өдөртөө хойноос секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи өдөртөө баруун хойш эргэж түр зуур секундэд 16 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 6-8 градус дулаан байна.
2013 оны 4 дүгээр сарын 13-наас 4 дүгээр сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
13,15-нд зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 13-нд зарим газраар, 14,15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 16-нд баруун болон төвийн нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 13-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ, бусад хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )