УИХ-ын гишүүн Г.Батхүү сайн морь, сайхан машин хоёрт гар татаад байдаггүй гэдгээрээ алдартай. Тэрбээр сайн морь төдийгүй морины тухай сайн дуунд ч гар татдаггүй нэгэн. Түүний зохиосон гэдэг “Толин хул” ямар үнээр боссон бэ гэдгийг мэдэх хүн цөөн. Ер нь тэгээд сайн морь, сайхан машин гээд сайн сайн гэсэн болгонд шунан дурладаг дээдсийн бичигдээгүй хуулиас гаждаггүй нэгэн бололтой.
Үүнээс гадна түүний бас нэгэн хобби илэрлээ. Сайн морь, сайхан машинд гар татдаггүй тэрбээр саарал чоныг голж, улаан номонд орсон хүрэн баавгай, зэрлэг гахайнд нугасгүй дурлаж, тэр ч байтугай улаан номонд орсон амьтдыг зэрэг зэрэг хөнөөж цусанд нялгадсан толгойг нь бахдалтайгаар барьж байгаад зургаа даруулжээ.
Түүнтэй хамт нэн ховор хүрэн баавгай, зэрлэг гахайн амь хороолцсон гурван эрхэм байх бөгөөд нэг нь нүүрээ масклан “гэмт хэрэг”-ээс мултрахыг оролджээ. УИХ-ын гишүүний хоёр талд зогсож байгаа эрхэмүүд нь тухайн үед МИАТ-ад ажиллаж байсан хүмүүс гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.
Улаан номонд орсон зэрлэг амьтдыг хоморголон хөнөөснийг баталгаажуулсан эл зураг нь 1999 оных гэх. Энэ үед эрхэм гишүүн маань ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын ухааны магистрантурыг төгсөж байсан үе. Үүнээс гадна 1996-1999 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд Зам тээврийн газрын дарга, 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд гээд төрийн алба хашиж байсан юмдаг. Мөн 1999 онд ОХУ-ын “Найрамдал” одон, 1999 онд Монгол Улсын Алдарт уяач цол хүртэж энгэрээ цоолжээ.
Ийнхүү мандан бадарч явах үедээ хээрийн салхи, зэрлэг амьтдаас өөр юутай ч тулж байгаагүй ховор ан амьтдыг нэг дор хөнөөж, түүнээсээ сэтгэл баяслын таашаал авч явсан эрхэм гишүүн хөдөө гадаа явахдаа өөрийгөө хамгаалах, орогнох өвч бүрэн “Benz”-тэй. Тэрээр хээр хөдөө явж, морь малаа уяхдаа бүрэн тоноглосон “Benz” маркийн аяллын хоёр машинаа хөлөглөдөг гэдэг. 800 мянган ам.долларын өртөг бүхий эл машин нь икстрийм ажиллагаанд зориулагдан бүтээгдсэн Mercedes-Benz Zetros хэмээх замгүй газраар явдаг ачааны машин байдаг. Замгүй газраар шүү.
Zetros 1833 (4x4) болон Zetros 2733 (6x6) гэсэн хоёр төрөл байдаг энэ машины Mercedes-Benz Zetros 2733 A 6x6 гэсэн тусгай тоноглол бүхий загвар нь Г.Батхүү гишүүний мэдэлд байдаг гэх.
Ан агнуур болон аялал зугаалгаар явах үед тав тухтай, тансаг нөхцөл байдлаар хангах энэхүү тээврийн хэрэгсэл нь маш өргөн ор, ширээ сандал, дороосоо халдаг шалтай иж бүрэн гал тогоо, гантиг чулуун шал бүхий угаалгын өрєє, шүршүүр түүнчлэн 46 инчийн дэлгэц, утасгүй интернэт, өндөр чанартай sound систем, хиймэл дагуулын антенн зэрэг аялалд явахад нэн тэргүүний шаардлагатай зүйлсээр бүрэн тоноглогдсон төдийгүй дөрвөн дугуйт мотоциклыг хүртэл арын тээшний саванд агуулсан байна. 7,2 литрийн багтаамж бүхий зургаан цилиндртэй, 326 морины хүчтэй хөдөлгүүрээр тоноглогдсон энэхүү машин нь Монголд хоёр байдаг юм. Мэдээж нэг нь УИХ-ын гишүүн Г.Батхүү, нөгөөх нь уул уурхайн чиглэлээр биенес эрхлэгч олны танил нэгэн. Эдгээр машиныг захиалсны гол учиг нь Алтайн сүрлэг уулсаар олон хоногийн аялал болон ан хийх хэрэгцээндээ зориулсан хэмээн тухайн үед шуугьж байв.
Монголчуудыг архин далайд живүүлсэн эрхэм ийнхүү зэрлэг амьтны ертөнцийг цусан далайд живүүлэн бахдалтайгаар хийморио сэргээж явдаг юм байна. Уг нь дэлхийн алдартнууд болон ангийн хорхойтнууд харсан бүхнээ хараалж буудаад байдаггүй тусгай зүү тариа бүхий буугаар буудаж хэсэгхэн ухаан алдуулж хажуугаас нь харж, “хамт”-даа патиараа татуулаад тэнд нь орхичихдог гэдэг. Харин хэсэг хугацааны дараа мөнөөхөн амьтныг ухаан алдуулсан тарианы үйлчилгээ нь эрүүл саруул болоод явчихдаг гэх. Гэтэл манай улсын урдаа барьдаг бизнесмэнүүдэд амьтны амь хороохыг үл хүсэх сэтгэл аргагүй дутаж байна. Хийморио сэргээж, сэтгэлээ баясгах арга нь амьтны амь хороож, цус урсгах биш гэдгийг эрх биш ухамсарламаар. Үүнээс гадна дархан цаазат амьтны амийг хоморголон хөнөөсөн түшээд хариуцлага хүлээлгэх хууль Монголд байдаг болов уу.
Н.Алтанхүү

Сэтгэгдэл ( 16 )
Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гээчээр Элбэгээ ч бас дархан цаазтай газарт очиж хориотой ан амьтныг олон арваар нь нэг доор хяддаг гэдэг. Ер нь аль л хууль зөрчиж чадна тэрүүгээрээ эр бяр хийж кайф авах болсон юм шигээ.
Alna daa ta nariig bugdiig chin
Naadamd irehdee olon mashintaigaa irj gaihuulnaa.
Хэрэг хуучирдаггүй. Монголын хууль өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэхүү үйлдэлд нь эдгээр хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж зохих ялыг оноох хэрэгтэй. Г.Батхүүг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах хэрэгтэй.
muusain hulgaich luivarchdiig uursdiig ni ingej horoovol taarna
2 bambaruushta baawgai alaad ineegeed zurgaa awahuulsan nomtoi bayariig yagaad shalgadagui ym we jinhene yargachin gewel nomtoi bayar
Muu baliAr gahai ene odoo yaj ichihgui ih hurald huuli batlaad suuj bnaa
HACHUUDAH MASSAKTAI NI TUAHAIN VED HUULI ZVIN SAID BAISAN OTGOO BISHVV SAYAHAN HUVIIN ZOCHID BUUDALDAA HYMYYS KAZINODUULAAD BNA GESEN ERVVGIIN TSAGDAA NAR SAIN MEDECHIL BAIGAA
AMTAN HOROOSON HVNII VR HVVHED UDAM SUDARTAA TAHIR DUTUU YAVDAG GESEN HOHIN NI TEGEESEI ENE ERHEM ERNO MONGOL ULSIIG HUVIIN OMCH MET ASHGALDAG HEREGELDEG BOLJEE MONGOLCHUUD BIDEND HUULI BAIGAAGAAS GADNA DELHIID ULAAN NOMOND OROSN AMITANIIG USTAGDAG HVNIIG TUSGAI HUULIAR SHIITEGDEG BAIHAA EH ORNOO TSEVERLEH ENE METIIN LUIVARCHIDIIG BUUDAH HOROOH TSAG NI BOLJEE MONGOLOO AVRAYA
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худалдан аваарай. дэлгэрэнгүйг 88226272
huuli durem jorchij bsan ni todorhoi barimt baihad tatvar bainuu hariutslagaa huleeh heregtei. eniig omorch bga mayagtai coment bichij bga humuusiig gaihaj bn.
Ene Bathuu ger bul duu nartaigaa niilj har biznes erheldeg hun dee.Arhi gedeg chini dandaa muu muuhai yum daguulj yavdag gedgiig uursduu sain medej baigaa murtluu mungund shunaltaad bolij chadahgui yavaad baidag.odoo uedee uursduu targan tsatgalan saihan yavj baina harin hojimiin ur sad ni uil laigiin ni edleh baihdaa huurhii.eystoi nuguu neg 1000 n lamaar hureeluulsen ch uhdeg gedeg shig nemergui gedeg shig yum boloh baih daa
алуурчин
tsus ursgaad l daraa teriigee uuriin tsusaaraa nuhdug jamtai um. um uchirtai shuu
za yahav bid medehgui iim yum boldgooroo bolood unguruud l bna baih bid yu hiij chadah um be myanga shuumjillee yaj ch chadahgui tsaaduul chin ichih aihiig ogthon ch medehgui. duugardag tsemtsdeg huniig erh medeltneer l songoh heregtei yadaj Ganbaatar shig
gemt heregten bi gemt heregten gej hezee ch heldeggui l baihgui yu gants zurag taviad iim niitlel bichihdee ichij bai l daa