“Шилмэл загварын ордон”-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Mongolian beauty-2013” тэмцээн ойртлоо. Өдгөө гурав дахь удаагаа үндэсний хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж буй уг тэмцээн нь олон улсын мисс болон моделийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох оролцогчийг сонгох зорилготой юм. Дэлхийн тавцанд эх орноо сурталчлах, модель болон миссүүдийн чансааг олон улсын хэмжээнд дүйцэхүйц түвшинд дээшлүүлэх энэхүү тэмцээний үндэсний ялагч нь:
Тэмцээнд оролцох охид бүсгүйчүүд нь:
-15-24 настай
-168 см-ээсс дээш өндөртэй
-Гадаад хэлний мэдлэгтэй
-Сурлага, ажил мэргэжил болон гоо сайхан, ёс зүйн соёлоороо хамт олноо манлайлагч
-Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
-Сурч боловсрох, амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэлтэй байх шаардлагатай гэнэ.
Тэмцээнд оролцогчдыг “Хувь хүний ур чадвар хөгжүүлэх” цогц сургалтанд хамруулах бөгөөд нийт зургаан төрлийн хичээлээр ур чадварыг нь хөгжүүлэх, мэдлэг мэдээллийг сургалтаар өгөх юм байна.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн жилийн тэмцээнд “Шилмэл загварын ордон”-ы загвар өмсөгч Б.Дулмаа шалгарсан юм.
Р.Есүй


Сэтгэгдэл ( 0 )