“Гэгээн Муза-10” наадмаас “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал авсан “ТВ-Коктейл” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш чөлөөт цагаараа байт харвааны спортоор хичээллэх болжээ. Кино, жүжиг, нэвтрүүлэг, реклам сурталчилгаа гэх мэт уран бүтээлийн чөлөө завгүй их ажлынхаа хажуугаар ийнхүү өөрийгөө хөгжүүлж яваа жүжигчин бүсгүй олон төрлийн спортод хорхойсдог аж.
Түүний нэг нь байт харваа бөгөөд үеийнхнээсээ дутахааргүй сайн харвадаг гэсэн. Хараа, хурд, авхаалж самбаанаас гадна сэтгэлзүйн хувьд асар олон зүйлийг зааж сургадаг энэхүү спорт нь маш их ач холбогдолтой гэдгийг Н.Цэнд-Аюуш ч найз нөхөддөө ярих дуртай юм билээ. Тэрбээр гольф, буудлага болон усан спортоор эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдөж, бие галбираа хөгжүүлэхийн сацуу эрүүл мэнддээ анхаарахыг хүсдэг гэнэ лээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )
sur harvav
sur harvav.