Өдгөө тус тусынхаа замыг хөөж улс төр, бизнесийн салбарт чамлахааргүй амжилттай яваа тус хамтлагийнхан хуучны зургаа дэлгэжээ. Тухайн үедээ л моодонд орж байсан шар өргөн өмд, том пудболка өмссөн залуус шар өнгийн үсээр ижилссэн гэж байгаа. “Хүнийх” дуугаараа олон танигдсанаасаа хойш эрч хүчтэй дуунуудаараа “бөмбөгдөх” шиг болсон “Люмино”-чууд загварын охидтой хүртэл сүжрээд авсан гэдэг. Харин ид хүчээ авч байх үедээ “Намайг дагаад цэнгэ” дууныхаа клипийг хаалгаж, садар самууныг сурталчилсан хэмээн буруутгагдаж байлаа, тэд. Гэсэн ч гандан буураагүй.
Хамтлагийн ахлагч Бажи ганцаараа дуулан, хөгжмийн наадамд хүртэл “один”-оороо өрсөлдөж байхад МС, Анхаа хоёр нь нам бараадан амбицтай яваа. Мэдээж хэрэг, томоохон арга хэмжээнд гурвуулаа очих нь тодорхой. Зодоон цохион, хар тамхины хэрэг холбогдож, олны анхаарлыг үргэлж татаж явдаг байсан дүрсгүй залуус одоо бол гэр бүлийн амьдрал зохиосон намбалаг аавууд болжээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )
ene nuguu huluguu yu? ene ch ailiin aav bolj tomoojoogui shg bnle. agii gd neg buduun huuhentei naizaldiin bnle.aimaar showdaad aimaar hereldeed zodoldood yavj bdiin. udiid ug n nas n ch gsen yavj bga bz de ug n.