СУИС-ийн төгсөгчид “Сүүлчийн паар”-т урилаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 12

Тус сургуулийн дуулах урлагийн тэнхимийн Эстрад дуулаачийн ангийг энэ хавар төгсөх гэж оюутан залуус тайлан тоглолтоо хийхээр зэхжээ. “Оюутан” театрт болох уг тоглолт нь энэ сарын 13-нд болох бөгөөд “Сүүлчийн паар” нэртэй аж. Тэдний дунд уран бүтээлээ хэдийнэ эхэлж, олны танил болж яваа ирээдүйтэй залуус олон байгаа бөгөөд тус бүр өөрсдийн сюрпризийг дэлгэх гэнэ.

Төгсөгчдийн тайлан тоглолтод мэргэжлийн багш нар нь зөвлөхөөр ажиллаж буй төдийгүй СУИС-ийн дуулах урлагийн тэнхимийн бусад ангийн суралцагчид ч мэдлэг туршлага хуримтлуулахаар хамтран ажиллаж байгаа гэнэ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top