БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 126 тоот тогтоолоор 4 хүүхэд төрүүлсэн 20 жилээс дээш жил ажилласан эхчүүдийг тэтгэвэрт гаргасан нь нэг талаар төрөөс оноосон “ял” юм.
Төр засгаасаа “ял” сонссон эхчүүд 38-45 насныхан байсан бөгөөд эрхэлж байсан ажилдаа дадлагажин ид ажиллах үедээ албан шахалтаар тэтгэвэрт гарсан гэхэд хилсдэхгүй.
Харин тэд өнөөдөр хохирогчид болон хувирч байгаа юм. эмэгтэйчүүд 80-120 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа бөгөөд 60-65 орчим насны эмэгтэйчүүд байна. Өнөөдрийн нөхцөл байдлаар авч үзвэл одоо л тэтгэвэртээ гарч байх насныхан.
Хуулиараа бол эмэгтэйчүүд 55 насандаа тэтгэвэрт гарах ёстой. Гэвч хар залуугаар нь албан хүчээр тэтгэвэрт нь гаргасан бүсгүйчүүд төрийн гаргасан шийдвэрийн улмаас хохирох ёсгүй.
Засгийн газраас гаргасан дээрх тогтоол нь олон арван жилийн туршид тэдгээр эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийнхний эрх ашгийг хохирооход хүргэсэн шийдвэр болсон гэдэгтэй хэн ч маргахгүй.
Эдийн засгийн дараалсан хямрал тохиож, төрийн өмчийн үйлдвэрийн газрууд хаагдаж, социализмын үед байгуулсан, эмэгтэйчүүд голлон ажилладаг нийгмийн үйлчилгээний сүлжээ нуран унаж, өмч хувьчлагдаж, орон тооны цомхотгол хүчээ авч байсан тэр үед ийм шийдвэрийг бодлогоор гаргасан гэхэд хилсдэхгүй байх.
Энэ шийдвэр нь ажил олгогчдод завшаан болон ашиглагдаж, эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь нөхөн үржихүйн үүргээр нь шалтаглан тэтгэвэрт албадан шахуу гаргасан гэж хэлж болно. Тиймээс эл бусармаг асуудлыг шийдэх, “хохирогчдын” хохирлыг барагдуулах цаг нэгэнт болжээ.
Бүрэн тэтгэвэр авахад нь ажилласан жил хүрээгүй гэх шалтгаанаар барьцаалан хувь тэнцүүлсэн тэтгэвэр авахад хүргэсэн төдийгүй ядуурлын ирмэг рүү түлхэж, системтэйгээр ялгаварлан гадуурхсан ажиллагаа нь өдгөө 4 хүүхэдтэй ээжүүдийн насны ял болж маш бага хэмжээтэй тэтгэвэр авч байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Гэхдээ 2012 оны 9-р сарын 4-нд батлагдсан "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулиар өөрөөс үл хамаарах шалтгаанаар 1990 -1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй иргэний ажилласан жилийг нөхөн тооцох болсон нь зарим “хохирогч”-дын хувьд азны коля болж байгаа ч 4 хүүхэд төлүүлснийхээ төлөө ял сонссон ээжүүдийн ихэнх нь “хохирогч” хэвээр байна.
Дээрх тогтоолоор тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд нь өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан тул тэтгэврийн зөрүүг арилгах шаардлагатай гэж УИХ дахь эмэгтэй гишүүдийг бүлэг үзэж байгааг ч нийгэм дэмжиж байна. Эл асуудлыг улстөрийн шоу болголгүйгээр хаа хаанаа ойлгож шийдвэрлэвэл эхчүүдийн, ээжүүдийн буян заяа улстөрийн их тавцан руу авирагчдад наалдах л байх даа.
Н.Алтанхүү

Сэтгэгдэл ( 9 )
minii eej hamgiin ih ajliig nugalj bsan. hajuugaar ni 6 huuhed toruulj osgoson. tegeed toriin achaar yagaachgui tetgevert garsandaa. harahmsaltai ni tetgever ni odoo 190.0 ene shudarga huvaarilalt monuu humuusee
minii eej 4 huuhedtei gehde odoo 54tei gehde odoo boltol tetgewert garaagui bga ajilsan jil n hurehgui bna gd tegeed ajil hiih gehr hogshin bna gd l tetgewert garah geheer zaluu bna gsn ene ymar uchirtai ym be
[Everyday.mn маш] сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
[Everyday.mn маш] сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
[Everyday.mn маш] сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
Маш зөв. би 4 хуухэд төрүүлсэн гээд 38 нсасандаа тэтгэвэрт гарсан. тэтгэвэр гэж ажлаас гаргачихаад дараа нөхөн олговор гэж амь зуух битгий хэл хэдхэн төг өгч хуураад л бсан шуу. Одоо би 60 настай .хамгийн бага тэтгэвэр авдаг. одоо ч би хөдөлмөр эрхлэж бн. Хэрэв би ажиллахгуй бол хунд хэцуу амьдрал ургэлжилсээр байх болно.Улс армид ажилласан жил 20 жил 4 хуухдээ цоожлоод эх орны бутээн байгуулалтанд эр нөхрийн хамт уурийн 5 жингээр гарч удшийн бурэнхийд мах талхаа барин гэртээ ордог тийм унэнч ажиллагч нар байсан боловч биднийг нэг л өдөр ажилгуй болгож тэтгэвэрт гарах нэрийдлээр гудманд гаргасан билээ. Гэвч тэр уеийн олон ээжийдийг урсээ тэжээхийн тулд эрчүүдээс илуу ганзага чирчас жижиг уйлдвэрлэл эрхлэх гэж хэдэн төг өгөөч гэж царай алдан бж эх орноо хөл дээрээ босож хунд байдлаас гарахад одоогийн олон баячуудаас тум илуу хувь илуу дагуулахгуй асар их уурэг гуйцэтгэсэн гэж боддог. Иймд одоо улдээд бгаа цөөхөн хэдэн хөгшин ээжүүдээ энэ хорвоогоос явахаас нь өмнө онцлон баярлуулчихвал бас зугээрээ. жинхэнэ буян болно шуу. Тун ч цөөхөн улдэж байгаадаа !!!!
mash zov
mash zov