Г.Нарансолонго хөл хүндтэй болоогүй гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 12

“Х-Түц” продакшны жүжигчин Г.Нарансолонго хувийн амьдралдаа анхаарал хандуулан гэртээ суугаа. Хамтлагийнхаа тоглолтод оролцохоо больсон түүнийг “Х-Түц”-ээс гарсан, хөл хүндтэй болсон” гэх мэт яриа гарсан ч ямар нэгэн тайлбар хийгээгүй. Тэр ч байтугай, өөрийн цахим хуудаснаа “Намайг долоон сартай жирэмсэн гэж цуураад байна. Би одоо удахгүй төрөх гэж байгаа юм гэнэ ээ” хэмээн бичсэн бөгөөд найзууд нь “Чи тэгээд жирэмсэн биш юмуу” гэж гайхсан аж.

Жүжигчин бүсгүй сүүлийн үед бие барьсан хувцаснаас аль болох зайлсхийж, олны нүдэнд өртөхөө больсон бөгөөд ойр дотныхон нь түүнийг хөл хүндтэй болсон гэж ярьсан нь нууц биш. Харин чухам юуны учир тэрбээр ийн нууцалж буй нь тодорхойгүй байгаа юм. Юутай ч, эхнэрээ гэрийн мухар сахих болсноос хойш “Х-Түц” продакшны жүжигчин Б.Тэмүүжин ч мөн хамтлагаа орхисон гэх мэдээлэл гадуур тархаад буй. Тэднийг жүжигчин Б.Түвшинтөр буюу Төөтөөтэй хамтарч “Эмоци” нэртэй хамтлаг байгуулах болсон талаар мэдээлж буй ч үнэн эсэх нь эргэлзээтэй хэвээр.

С.Цахиур


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
U(202.21.113.141) 2025 оны 03 сарын 13

TEGEE YAGAD MAYAGLAAD BSIIN BUUZ SHIG YUM CHIN

1  |  0
амжилт(49.0.200.236) 2025 оны 03 сарын 13

Энэ 2 бас сайхан жүжигчид харамсалтай бна. Гэхдээ өөрсдөө бас юм байгуулах гэж бгаа биз дээ бодвол

1  |  0
Top