Манай улс Эбола вирусыг илрүүлэх оношлууртай боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 03

Манай улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвд Эбола вируст халдварыг оношлох оношлуурыг ДЭМБ-аас хүлээлгэн өглөө. Манай улсын хувьд  Азийн орнуудаас  энэ оношлуурыг авсан анхны улс болж байгаа бөгөөд эболагийн халдварыг цаг алдалгүй шуурхай оношлох 100 ширхэг оношлуур ирсэн байна. ДЭМБ-аас нийлүүлж буй уг урвалж оношлуур нь лаборторийн шинжилгээнээс урьтаж эбола вирусын халдварыг шуурхай тогтоох чадалтай төхөөрөмж бөгөөд дэлхийн жишигт нийцсэн, халдварыг шуурхай илрүүлэх гол хэрэгсэл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top