Н.Удвал: Монголд эбола гараагүй, худал мэдээлэл

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 03

Олон нийтийн мэдээллийн сүлжээ, фэйсбүүкээр өнгөрөгч амралтын өдрүүдэд “Монголд Эбола гарлаа” гэсэн мэдээлэл гарч олныг төөрөгдүүлээд байсан. Иргэд энэ мэдээллийг худал гэж үзэж байсан ч ЭМЯ-ны сайд Н.Удвал албан ёсоор дараах мэдэгдлийг хийлээ. Н.Удвал сайд "Монголд эболагийн халдвар гараагүй. Худал ташаа мэдээлэл байна. Эбола вирусын тархалтын талаархи үнэн бодит мэдээллийг Эрүүл мэндийн яамны сайтаас аваарай" гэж уриалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top