Хийжүүлсэн ундаа уусны дараа шүдээ угааж болохгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 04

Хийжүүлсэн ундаа уусны дараа шүдээ угааж болохгүйг эмч нар анхаарууллаа. Учир нь  хүчил ихтэй хүнс шүдний гадаргууны доод давхаргыг иддэг байна. Ийм үед шүдийг сойзоор цэвэрлэхэд шүдний гүн рүү оруулах аюултай. Үүнээс үүдэн шүд амархан гэмтэх магадлал өндөр байдаг байна.

Хоол идсэнээс хойш нэг цагийн дараа шүдээ цэвэрлэх ёстой байдаг. Учир нь хооллосноос хойш 20-30 минутад амны хөндий дэх хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсан байдаг тул энэ үед шүдийг сойздож угаахад амархан гэмтэж, шүдний паалан нь нимгэрэх аюултай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top