Тамхи болон давс хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс үе мөчний өвчинд өртдөг

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 05

Давс болон тамхийг давхар хэрэглэснээр үе мөчний үрэвсэлт өвчин улам өдөөгддөг болохыг судалгаагаар тогтоосон байна.  Судалгаанд оролцсон нийт 386 хүн хэрэх болон үе мөчний үрэвсэлт өвчин тусахаас өмнөх найман жилийн хоол ундны дуршлаа дэлгэрэнгүй бичиж өгчээ. Энэхүү мэдээллийг үндэслэн тус бүрт нь ангилаад биеийн идэвхитэй үйл ажиллагааны түвшин, тамхи татдаг эсэх, цусны шинжилгээний хариу зэргийг харьцуулан үзжээ.

Ингээд нэгдсэн дүнг нь “Хяналттай бүлэг” буюу хоорондоо ижилхэн 1900 гаруй хүний мэдээлэлтэй дахин харьцуулсан байна.  Харьцуулалтын үр дүнд тамхи татдаг хүмүүсийн 54 хувь нь үе мөчний үрэвсэл өвчтэй гарчээ. Тиймээс тамхи татдаг хүмүүс давс ихтэй буюу шорвог хоол хэрэглэхээс аль болох зайлсхийж байхыг тэд анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ex smoker(31.55.52.159) 2014 оны 11 сарын 06

Tamhi ni deer zohistoi hereglee gej baidaggui tiim uchiraas ”hetruulen” hereglene gej yarij bolohgui shuu dee. 1 tamhi tatsan ch hunii bied asar ih hohirol uchruulna. 11teigeesee 27 nas hurtel tamhi tataad, hayaad 11/11/2014-nd yag 1 jil bolno.

0  |  0
Top