ДЭМБ-аас мэдээлснээр энэ сарын хоёрны өдрийн байдлаар эбола вирусээр дэлхийн 9 улсад 13108 хүн өвчилөөд байна. Үүнээс 4867 хүн нас баржээ. Энэ вирусээр 546 эрүүл мэндийн ажилтан өвчилснөөс 310 буюу 52% нь амиа алдсан байна.
Мөн Испани улсад халдвар авсан хүний ойрын хавьтлын 83 хүний эрүүл мэндийг 21 хоногийн хугацаанд бүрэн хянасан байна. Гвиней улсад халдварын дэгдэлт тогтворжсон бол Либерт өвчин буурах хандлагатай болсныг ДЭМБ-аас мэдээлж байна. Харин Сьерро-Леонд эбологийн шинэ тохиолдлууд бүртгэгдсээр байгаа аж.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )