Халуун цай уух нь улаан хоолойны хорт хавдар үүсгэдэг

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 06

Ираны эрдэмтэнд час халуун цай уух нь улаан хоолойны хорт хавдаг үүсгэдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Хүмүүсийн уудаг халуун цайны градус нь ихэвчлэн 70 болон түүнээс дээш байдаг бөгөөд барууны орны хүмүүсийг бодвол Ази хүмүүс цайг халуунаар нь уудаг аж.
Харин Европчуудын хувьд цай кофен дээрээ сүү нэмэх ч юмуу ямар нэгэн аргаар цайгаа бүлээсгэж уудаг. Жил бүр улаан хоолойн рак буюу хорт хавдраар дэлхий даяар 500 мянган хүн амиа алддаг байна. Ийнхүү олон хүн улаан хоолойн хорт хавдар тусч байгаагийн гол шалтгаан нь архи тамхи хэрэглээнээс болж байгаа гэж эрдэмтэд хэлжээ. Харин хоёрдогч эх үүсвэрээр хав халуун унд уух хэвшил нөлөөлж байна.

Эрдэмтэд нэг газар амьдардаг 570 гаруй хүнээс судалгаа авахад 300 гаруй нь улаан хоолойны хорт хавдар тусах магадлалтай хэмээн оношлогдсон бөгөөд бүгдээрээ л цайг халуунаар нь уух дуртай хүмүүс байсан аж. 65 болон түүнээс бага градустай бүлээн цай уувал 65-69 градусын халуун цай уусантай харьцуулахад улаан хоолойн хорт хавдар тусах магадлал хоёр дахин багасдаг байна.

Харин 70 болон түүнээс дээш градустай хав халуун цай ууснаар энэхүү төрлийн хорт хавдар тусах магадлал найм дахин ихэсдэг ажээ. Мөн цайг аягалснаас хойш хоёр минутын дараа уух нь дөрвөөс таван минутын дараа уусантай харьцуулахад хорт хавдар үүсэх магадлалыг тав дахин нэмэгдүүлдэг гэнэ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top