“Эбола” вирусийн эсрэг бэлэн байдалтай танилцжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 09

Дэлхий даяар “Эбола” вирусийн эсрэг бэлэн байдлыг ханган ажиллаж байгаатай холбогдуулан ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, доктор Су Нюунт У Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай өчигдөр танилцжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүлээн авах тасаг нь 28 ажилтантай бөгөөд ажилтан бүрт хоёр ээлжийн халдвар, хамгааллын хувцсыг бэлдсэн байна. Мөн ариутгагч эмч, жолооч нарын бэлэн байдлын иж бүрдлийг бэлтгэжээ. Сэжигтэй тохиолдол гарсан үед ашиглах хүлээн авахын 10 өрөөг тохижуулснаас гадна тусгаарлах 50 ортой тасгийг ч бэлдсэн байна. Мөн бэлэн байдалд ажиллах тус бүр 12 хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн баг бэлтгэсэн бөгөөд өвчний шинж тэмдэг илэрсэн өвчтөнийг хүлээн авах, оношилгоо, эмчилгээ хийх заавар журмыг боловсруулан гаргаж, ашиглахад бэлэн болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top