Жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн хяналтанд орохдоо цээжээ рентген туяанд харуулах шаардлагатай байдаг. Энэ нь эх, хүүхдийн эрүүл мэндэд маш хортойгоос гадна дараалал үүсгэж чирэгдэл учруулдаг. Өмнө нь энэ талаар зарим эмч нар дуугардаг байсан ч хортой эсвэл хоргүй талаар баттай мэдээлэл байдаггүй байсан. Тэгвэл жирэмсэн эхчүүд рентген зураг авахуулах шаардлагагүй боллоо.
Өнгөрсөн сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эхчүүд жирэмсний хяналтад орохын тулд цээжний флюр зураг авахуулах буюу рентгенд харуулах шаардлагагүй” гэсэн тушаал гаргажээ. Учир нь рентген туяа маш их хор цацруулж байдаг бөгөөд эхийн хэвлийд ямар нэгэн хамгаалалт зүүхгүйгээр, ургийг цацрагаар хордуулж байдаг байна. 1-3 сартай урагийн өсөлтөнд цацрагийн нөлөө өөрчлөлт оруулж, төрөх үед ч ямар нэгэн байдлаар сөрөг үр дагавар үзүүлдэг аж.
Энэхүү тушаалыг энэ сараас орон даяар мөрдөж эхэлжээ.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 3 )
bi rentgen zurag ahuulchihsan 31 weektei bhdaa zvgeer bolvuu shvdniihee zurgiig ahuulsiin sanaa zovood bh ym\n
Goe l yum tegeed zurag awhuulahgvi gee yaj vzvvlen gsen vgvv
ЗӨВ ШҮҮ