“Хатгалгаа” өвчинтэй тэмцэх өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 12

Жил бүрийн 11 дүгээр сарын 12-ныг дэлхий нийтээр “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байна.

Монгол улсад хатгалгаа нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь гол шалтгаан болдог. Дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэх болсон гол зорилго нь тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл эндэгдлийн зонхилох шалтгаан болж байгаа хатгалгаа өвчнөөс сэргийлэх, хатгалгаанаас үүдэлтэй эндэгдлийг бүрэн таслан зогсооход төр засаг, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчид, олон нийтийн анхаарлыг төвлөрүүлж, энэ ажилд уриалахад чиглэдэг байна.

 Эх, хүүхдийн эрүүл мэндий үндэсний төвөөс санаачлан өнөөдөр “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлэгт зохион байгуулахаар болжээ. Тэдний зүгээс эцэг эхчүүд, эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан 6 зөвлөмжийг бэлтгэн олон нийтэд хүргэх юм. Хүүхдийг 6 сар хүртэл, цаашлаад 2 нас хүртэл нь эхийн сүүгээр хоолловол зөвхөн хатгалгаа өвчнөөс сэргийлээд зогсохгүй хүүхдийн өвчлөлийн олон шалтгаанаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм. Эцэг, эхчүүдийн ердөө 10 хувь нь хатгалгаа өвчний шинж тэмдгийг мэддэг, улмаар ихэнх тохиолдолд цаг алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хожуу ханддаг байна. 

 Хатгалгаатай тэмцэх дэлхийн өдрөөр энэ жил хүүхэд бүрт хүрч, хатгалгаа ба бусад өвчнийг эмчилж, урьдчилан сэргийлснээр хүүхдийн сэргийлэх боломжтой нас баралтыг дэлхий дахинаа таслан зогсооход уриалж байна. 

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top