Сармис хомхойг ул мөргүй арилгана

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 13

Энгийн яршилт, хомхой нь ихэнхдээ уруул орчимд үүсдэг. Хомхой гарсан үед хүмүүс ихэвчлэн вирусын эсрэг эм бэлдмэлийг хэрэглэдэг. Энэ нь нэг талаараа хомхойг арилгах арга болдог ч, нөгөө талаараа хэт их эм, эмэн бүтээгдэхүүн хэрэглэх нь муу үр дагаврыг авчрах тал бий.

Хомхой гэдэг нь өвчин зовиургүй мэт боловч нэг газраа дахин дахин гардаг вирусын халдварт өвчин юм. Хэрвээ уншигч та ийм асуудалтай байгаа бол таны гал тогоонд байдаг, өдөр тутамдаа хэрэглэдэг сармис хомхойг ул мөргүй арилгадаг байна. Янз бүрийн вирусын эсрэг эм, тос зэргийг хэрэглэхийн оронд дараах аргыг туршаад үзээрэй.

Нэг хумс сармисыг зүсч хомхой гарсан хэсэгтээ байрлуулна. Энэ аргыг 5 удаагийн давтамжтай хийгээрэй. 12 цагийн дотор л таныг зовоогоод байсан хомхой ид шидийн мэт алга болсон байна. Хэрвээ уруул орчимд гарсан хомхой том хэмжээтэй бол энэ аргаа эхний өдөр нь хийгээд дараа өдөр нь бас хэрэгжүүлэх хэрэгтэй шүү.

Сармис хүний биед хэрэгтэй кальци, хүхэр, фосфор, төмөр зэрэг олон амин дэмээр баялаг юм. Мөн хүний биед зайлшгүй шаардагддаг тосыг хүртэл өөртөө агуулсан байдаг аж.

Үүнээс гадна сармисыг өдөр тутамдаа хэрэглэж хэвших нь таныг хамрын ханиад, бронхит, багтраа өвчнөөс урьдчилан сэргийлж мөн даралт ихсэх, чихрийн шижин, зүрх болоод үе мөчний өвчин зэргээс найдвартай хамгаалж чадах юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A(120.19.29.225) 2014 оны 11 сарын 13

3 honood alga boldog homhoid 5 odor sarmis naah hereg bainuu

0  |  0
Top