Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 14

Энэ өвчний үед цусан дахь глюкоз (сахар)-ын хэмжээ ихэсдэг. Тэгвэл цусан дахь глюкозын хэмжээг хэвийн түвшинд зохицуулж байдаг даавар болох инсулиныг анх Канадын эрдэмтэд болох Фредерик Бантинг, Чарлес Бест нар 1922 онд илрүүлжээ. Инсулинийг нээсэн хүмүүсийн нэг, эмч физиологич Фредерик Бантинг 1891 оны энэ өдөр төрсөн юм. Түүний гавьяаг үнэлэн энэ өдрийг чихрийн шижинтэй тэмцэх өдөр хэмээн зарлажээ.

Чихрийн шижинтэй тэмцэх хамгийн гол зэвсэг бол энэ өвчний талаар аль болох ихийг мэдэж, урьдчилан сэргийлэх аргыны талаар аль болох олон хүнд хүргэх явдал юм.
Өнөөдөр Дэлхий дээр 350 сая гаруй хүн чихрийн шижингээр өвдөөд байна гэж ДЭМБ мэдээлж байна. Иймд амьдралын эрүүл хэв маягийг сурталчлах, үүсэх эрсдлүүдийг арилгах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн яаралтай авч эхлэхгүй бол 2030 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Монголчууд саяхныг хүртэл энэ өвчний талаар сайн мэддэггүй байсан. Гэвч хүн амын төвлөрөл нэмэгдэх, хүнсний бүтээгдэхүүний чанар, байгаль орчны байдал муудах, хөдөлгөөн багасахын хэрээр чихрийн шижинтэй хүмүүсийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа гэнэ. Чихрийн шижин өвчний улмаас нас барагчдын 80% нь дунд ба бага орлоготой орнуудад байдаг гэхээр манай улс ч энэ тоонд орж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top